Dark Light
Нийгэм | 2023-07-08

Зуслангийн бүсэд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан үерийн ус орсон байршил, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг ариутган, халдваргүйжүүлэх ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн Шуурхай штаб болон ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Сэлбэ гол дагуух 19 дүгээр хорооны доод Салхитаас эхлэн Ар согоот, Жанчивлан, Жигжид,  дээд Салхит, Яргайт, Яргайтын богино, Зуун мод зэрэг зуслангийн бүсийн байршлуудыг ариутгаж, халдваргүйжүүлэх ажлыг хийж байна.

Эдгээр байршилд ариутгал халдваргүйжүүлэлтийг эхний удаад хоёр ээлжээр, 16 тонн ариутгах бодисыг мананцар үүсгэгч тусгай зориулалтын автомашинаар цацах юм.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19