Dark Light
Нийгэм | 2023-07-09

Халдвар судлагч эмчийн ЗӨВЛӨМЖ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Үер устай холбоотойгоор халдвар судлагч эмчийн дараах энгийн зөвлөмжийг хүргэе. 

Үүнд:

• Ундны усыг баталгаат газраас авч хэрэглэх, усыг заавал буцалгаж хэрэглэх

• Ил задгай булаг шандны ус, гар худгийн усыг хүнсэнд хэрэглэхгүй байх

• Үерийн усаар бохирлогдсон хүнсний бүтээгдэхүүнийг шууд устгах

• Айл өрх албан байгууллагууд үерийн улмаас үүсч  тогтсон хог хаягдал, шавар шавхайг яаралтай цэвэрлэн зайлуулах, халдваргүйжүүлэлт хийлгүүлэх

• Үер болсон талбайд хүүхэд тоглуулахгүй байх, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй орхихгүй байх

• Мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу энгийн бие засах газар, бохирын цооног, гадна талбайг халдваргүйжүүлэх.

• Хоол бэлтгэх, хоол идэхийн өмнө, бие зассаны дараа, хүүхэд гадаа тоглосны дараа болон бохирлогдсон тухай бүрт гарыг савандаж угаах

• Жорлон бохир усны цооногт ялаа, шавж авгалдайг зөвшөөрөгдсөн халдваргүйтгэлийн бодисоор устгал хийх

• Халуурах, толгой өвдөх, хоолонд дургүй болох, бөөлжих, суулгах, булчин татах, ил шарх шалбархай үрэвсэх  гэх мэт шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэгт яаралтай хандах

• Халуурах, толгой өвдөх, хоолонд дургуй болох, бөөлжих, суулгах, булчин татах, ил шарх шалбархай үрэвсэх зэрэг шинж тэмдэг илэрсэн үед эмнэлэгт хандах

• Эрүүл мэндийн байгууллагаас иргэдэд зориулсан мэдээлэл, зөвлөмжийг авах


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08