Dark Light
Нийгэм | 2023-07-09

БОАЖЯ, What3words limited компани хамтран ажиллана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь дэлхийд 3х3 метрийн нарийвчлалтай байршил тодорхойлох газарзүйн кодчиллын онцгой системийг санал болгодог what3words limited компанитай хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичгийг “Монголын Эдийн засгийн форум-2023”-ын үеэр байгуулав.

Санамж бичгийг Монгол Улсын БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, “what3words” компанийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Крис Шелдрик нар үзэглэлээ. 

Энэхүү технологийг ашиглан Монгол орны аялал жуулчлалын гол газруудын байршлыг тодорхой зааж өгөх бөгөөд жуулчид өөрсдийн хүссэн хэлээрээ зам заалган аялах боломжтой болох юм.

Монголын үзэсгэлэнт байгаль, тунгалаг гол мөрөн, гайхалтай уулс, хөндийг өөрийн нүдээр харж мэдрэхийг хүссэн жуулчдад тэдгээр газруудын байршлыг шуудангийн хаягаар тайлбарлахад хүндрэлтэй байдаг. 

Иймд what3words-ийн технологийг ашиглан Монгол орон даяар аялал жуулчлалын гол газруудад 3х3 хэмжээст нарийвчилсан хаягийг нэмж оруулахаар зорьж байна. Энэ нь өргөн уудам нутаг дэвсгэртэй Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудыг тодорхой заах, аялагчид зорьсон газраа саадгүй хүрэхэд хувь нэмэр оруулна гэж үзэж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19