Dark Light
Нийгэм | 2023-07-10

Энхтайваны нүхэн гарц нээгджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын 60 ажилтан, 16 машин механизмтайгаар Энхтайваны нүхэн гарцны усыг тасралтгүй 78 цаг, Амартүвшин хорооллын усыг 10 цаг соруулж, насост худгийн гарах шугамыг буудуулж онгойлгон, хэвийн ажиллагаанд орууллаа.

Нүхэн гарцаас 19-р хорооллын арын зам хүртэлх замыг даралттай усаар угаасан байна. 

Баянмонголын хорооллын нүхэн гарц, Сэлбийн далан дээрх насост худгуудын эвдрэл гэмтлийг бүрэн засварлаж, цахилгааны асуудал шийдэгдсэний дараа ажиллахад бэлэн болгожээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19