Dark Light
Нийгэм | 2023-07-10

Архангай аймгийн Ихтамир сумын харьяат Т.Жаргалсайханы хээр үрээ түрүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан хязаалангийн уралдаанаар эхэллээ. Энэ жилийн уралдааны шүдэлгээг орон даяар шууд дамжуулж буйгаараа онцлогтой. Үндэсний их баяр наадмын хязаалан насны уралдаанд 240 хурдан морь бүртгүүлснээс шүдэлгээгээр 80 орчим хурдан үрээ хасагдлаа. 

Ийнхүү 138 хурдан хязаалан гарааны зурхайгаас хөдөлсөн юм. Уралдаанч хүүхдийн хувцасны стандартад шагайнаас дээш түрийтэй гутал, шагайвчтай байх ёстой гэж заасан байдаг. Гэвч хүүхдүүдийн 60 хувь нь шаардлага хангахгүй гуталтай байгааг хүүхдийн байцаагчид санууллаа. 

Тиймээс уяачид унаач хүүхдийнхээ хамгаалах хувцас хэрэгслийг бүрэн хангаж, бүртгүүлсэн байхыг хурдан морины салбар хорооноос анхаарууллаа.

Айрагдсан морьд:

1. Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул Д.Жаргалсайханы халтар хээр үрээ

2. Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат П.Батсайханы тогоруу халзан үрээ

3. Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат Х.Бөхбатын хүрэн үрээ

4. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул Ж.Дэмбэрэлсайханы бор үрээ

5. Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат Г.Ариунболдын бор халзан үрээ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19