Dark Light
Нийгэм | 2023-07-10

“Монголын сайхан орон-2023” үзэсгэлэн нээлтээ хийлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“МОНГОЛЫН САЙХАН ОРОН” үзэсгэлэн нь Үндэсний Их Баяр наадмын урлаг, соёлын арга хэмжээний салшгүй нэгэн хэсэг бөгөөд монголын дүрслэх урлагийн өв уламжлал, өнөөгийн чиг хандлага, үндэсний хэв маяг, монгол зураачдын ур чадварыг наадамчин олон, гадаад дотоодын зочид төлөөлөгчдөд дэлгэн үзүүлэх, сурталчлан таниулах зорилготой тус үзэсгэлэн нь "ЭВ МӨНХИЙН ТУСГААР МОНГОЛ" уриан дор 5 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. 

Энэ удаагийн үзэсгэлэнд 61 уран бүтээлчийн 70 гаруй бүтээл ирснээс Монгол орны түүх, соёл, аж байдал, зан заншил, үзэсгэлэнт байгаль түүний дахин давтагдашгүй дүр төрхийг өнгөрсөн, одоо, ирээдүй цаг дор уран бүтээлчийн сэтгэл, оюуны өнгө дүрслэлээр урлагийн гайхамшигт бүтээл болгон туурвисан 52 уран бүтээлчийн зураасан зураг, монгол зураг, уран зураг, уран баримал, чимэглэх урлагийн төрлийн 50 гаруй бүтээлийг сонгон дэглэж, наадамчин олон, үзэгч та бүхний мэлмий, оюунд хүргээд байна. 

Тус үзэсгэлэн нь Монголын Урчуудын Эвлэлийн Арт галерейн үзэсгэлэнгийн танхимд 2023 оны 07 дугаар сарын 10-аас 07 дугаар сарын 24-ний өдрүүдэд үргэлжлэнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19