Dark Light
Нийгэм | 2023-07-10

Эл өдөр шинэ гэр ба байр авах, багш шавьд барилдахад сайн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЗУНЫ ДУНД ШАР МОРЬ САРЫН НЭГ ЦАГААН ЦАГААН МОРЬ ӨДӨР

Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ

Наран ургах, шингэх: 05.04-20.51

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Суудал: Гал Аргын тооллын 7 сарын 11, Ангараг гараг. Билгийн тооллын 24, Шийдэм одтой, цагаан морь өдөр. Өдрийн наран 5 цаг 4 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19