Dark Light
Нийгэм | 2023-07-11

Наадмын нээлтийн ёслолд Мета домог зүйг шингээн найруулжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Мета домог зүй нь гэдэг бодит бус орчинд өнгөрсөн цаг хугацаанд, аль эсвэл ирээдүйд болох зүйлсийг урьдчилан таамаглаж, хүний нүдэнд дүрслэгдэхүйц болгох боломжтой аж. “Монголчууд бид өөрсдийн түүх, соёл уламжлал, үлгэр туульсаас Монгол утга санаа, агуулгыг харуулсан баатруудтай байх арвин сантай” хэмээн С.Дулам гуай өөрийн ярианд дурдаж байжээ. 

“Эв мөнхийн тусгаар Монгол” үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд мета домог зүй гэх агуулгыг шингээн ажилласан бөгөөд “бор, ногоон, шар, цэнхэр болон улаан” мета өвгөн хуурчид нь бүлэг хооронд холболтыг хийж хоёр чавхдаст, хосгүй олныг бишрүүлэх морин хуураараа наадамчдын сонорыг мялаалаа. Тус мета өвгөн морин хуурчдын өнгөний бэлгэдэл нь гал, газар, уул, ус, тэнгэрийг бэлгэдсэн бөгөөд мета өвгөн хуурчдад МУГЖ Л.Идэрбат, Ардын жүжигчин Ч.Батсайхан, СТА Д.Болд, МУГЖ Р.Амарбаяр нар тоглолоо. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19