Dark Light
Нийгэм | 2023-07-11

Азарганы уралдаанд 124 хүлэг бүртгүүлснээс сэрвээний өндрөөр хасагдаж 57 азарга уралджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын Хувьсгалын 102 жилийн "Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан хоёр дахь өдрөө Хүй долоон худгийн торгон ногоон дэвжээнд үргэлжилж байна. 

Сүргийн манлай хурдан азарганы уралдаанд 124 хурдан хүлэг бүртгүүлснээс сэрвээний өндрөөр хасагдан, 57 азарга гараанаас гарч, 22 км-ын цаанаас эргэсэн. 

Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат МУ-ын алдарт уяач Бадарчийн Норовсамбуугийн гоё хээр азарга түрүү магнайд ирж, торгон жолоо өргүүллээ. Аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Нийслэлийн алдарт уяач Дорждалайн Даяндэмидийн нарт хонгор азарга, айргийн гуравт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат МУ-ын Тод манлай уяач Төмөрбаатарын Ууганбаярын уулс хүрэн, айргийн дөрөвт   Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Хишигжаргалын Аминхишигийн хүрэн халзан, айргийн тавд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уяач Цагаанбандийн Буянбаатарын хүрэн халзан хурдаллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19