Dark Light
Нийгэм | 2023-07-11

Цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын хэмжээнд авто замын 528 хяналтын цэгт 2000 орчим алба хаагч 24 цагаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, зам тээврийн ослоос сэргийлж, үерийн эрсдэлтэй, эвдэрсэн зам, гүүрийг хэрхэн тойрох зам чиглэлийг иргэдэд зөвлөн ажиллаж байна.

Энэ цагаар улсын хэмжээнд ноцтой зам тээврийн осол, хэрэг бүртгэгдээгүй ба Сэлэнгэ аймагт үер усны улмаас 2 гүүр тодорхойгүй хугацаагаар хаагдсан тул иргэдийн уг замд чиглэсэн зорчих хөдөлгөөнийг татгалзуулах зөвлөмж өгч, хөдөлгөөн зохицуулалт хийгдэж байна.

Зам тээврийн ослын нийт 56 дуудлага, мэдээлэл  /үүнээс согтуу жолоочтой холбоотой 6/ бүртгэгдсэнээс хуулийн дагуу шалган шийдвэрлэж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19