Dark Light
Нийгэм | 2023-07-12

М.Бадарч: Ард түмнийхээ уухайн түрлэгээр эрч хүч орж барилдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадамд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат УЛСЫН ГАРДИ Мягмарын Бадарч түрүүлж Монгол Улсын АРСЛАН боллоо. 

Монгол Улсын АРСЛАН М.Бадарч: "Бөхөө дээдэлдэг Монгол бөхдөө хайртай ард түмнийхээ уухайн түрлэгтэй сайхан наадлаа. Уухайн дуугаар сайхан эрч хүч орж барилдлаа. Бид энэ жил бэлтгэл сургуулилтаа маш сайн хийж "Алтан цом"-ын барилдаанд түрүүлсэн. Алдар спорт хорооны хамт олон эхнэр, ээж аав, гэр бүлдээ баярлалаа, нутгийнхандаа баярлалаа хайртай шүү" гэв.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19