Dark Light
Нийгэм | 2023-07-13

Сонгомол дээд насны ангилалд Д.Ганзоригийн сартай хээр түрүү магнайгаар тодорлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Уяачдын наадамд зориулсан сонгомол дээд насны хурдан морины уралдаан Хүй долоон худагт боллоо.

Сонгомол дээд насны уралдаанд нийт 87 хурдан морь бүртгүүлсэн байна.

Үүнээс Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Дугаржавын Ганзоригийн сартай хээр  түрүү магнайд хурдалж, түмний их баяр наадамд торгон жолоогоо өргүүллээ. Аман хүзүүнд Төв аймгийн Алтанбулаг сумын алдарт уяач Гансүхийн Хадбаатарын бор халзан, айргийн гуравт  Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач Нямдоржийн Билэгсайханы бор, айргийн дөрөвт Увс аймгийн Тэс сумын уяач Бэгзийн Шинэбаярын хул хээр, айргийн тавд Орхон аймгийн уяач  Чулуунбатын Батжаргалын Элбэг хээр тус тус хурдалж, түмэн олноо баясгалаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19