Dark Light
Нийгэм | 2023-07-13

Онгийн гүүрээр тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг анхааруулж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

А0301 дугаартай Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн 414,7 кт-т орших Онгийн гүүр үерийн улмаас гүүрний үзлэг хийх боломжгүй байгаа тул тус гүүрээр Том оврын тээврийн хэрэгсэл зорчих хөдөлгөөнийг хаагаад байна.

Тус гүүр нь их засвар орох шаардлагатай гүүр бөгөөд 1978 онд ашиглалтад орсон 166,5 м урттай төмөр бетон гүүр юм.

Иймд тус чиглэлд Том оврын тээврийн хэрэгслээр зорчихгүй байна уу гэж Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19