Dark Light
Нийгэм | 2023-07-13

Усанд боогдсон 4 иргэний амь насыг аварчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан баг “Манжийн тохой” гэдэг газар автомашинтай 4 иргэн Орхон голын үерийн усанд боогдсон гэсэн тухай дуудлага өнөөдөр буюу 13-ны өдрийн 13:10 цагт Онцгой байдлын газарт ирсэн.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 1 цаг 40 минут ажиллаж, 16:08 цагт аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж, амь нас, эд хөрөнгийг нь авран хамгаалж ажиллалаа.

Баяр наадмын өдрүүдээр иргэд гол ус бараадан амарч зугаалдгаас шалтгаалан усанд осолдох тохиолдол ихээр бүртгэгддэг учир үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19