Dark Light
Нийгэм | 2023-07-14

"Хүй долоон худаг"-т Зэвсэгт хүчний таван ангийн бүрэлдэхүүн ажиллав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний алба хаагчид уламжлал ёсоор хурдан морины уралдааныг зохион байгуулахын зэрэгцээ арын албанд ч үүрэг гүйцэтгэсээр байна. 

Зэвсэгт хүчний 013, 119, 120, 150, 326 дугаар ангийн офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны дайчид хурдан морины уралдааны бариа, гарааны хэсгийн хамгаалалтыг гүйцэтгэж,  уяач, унаач болон наадамчин түмэнд дэмжлэг үзүүлж байгаа билээ.  Өдгөө Уяачдын наадмыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, гурван насны хурдан хүлгийн уралдааны гараа, бариа дээр үүрэг гүйцэтгэж байна. Хурдан морины уралдааныг өндөр зохион байгуулалттайгаар явуулж байгаа Хурдан морины салбар хороо болон Зэвсэгт хүчний алба хаагчдад уяач болон наадамчин олон талархал илэрхийлсээр байгаа юм. 

Үүний зэрэгцээ аймаг, сумдын наадмын нээлт, хаалт, хамгаалалт, арын албанд Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын алба хаагчид мөн ажиллаж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19