Dark Light
Нийгэм | 2023-07-14

Үерийн гамшигт өртсөн бүх хэрэглэгчийн цахилгаан хангамжийг сэргээлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УБЦТС компани нь нийслэлийн хэмжээнд зарласан гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн долдугаар сарын 05-ны өдрөөс эхлэн үер усны аюулаас үүдэлтэй эрсдэл бүхий нийт 1113 дэд өртөө, 52965 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлэн хүчдэлээс тасалсныг өнөөдөр бүрэн сэргээж дууслаа. 

Энэ хугацаанд тус компанийн 398 инженер техникийн ажилтан, 91 техник хэрэгсэлтэйгээр нийслэлийн 107 дэд өртөөнд үзлэг хийж, үерт автагдаж болзошгүй 30 дэд өртөөнд ус орохоос сэргийлэх арга хэмжээ авч, цахилгаан дамжуулах 14 тулгуур унасныг сэргээн босгож, 7 тулгуурыг тэгшлэн, 35 кВ-ын 3 тулгуурыг хүчитгэснээс гадна Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргүүдийн орон сууцны нийт 116 байрны 0.4 кВ-ын щитэд үзлэг, шаардлагатай засвар үйлчилгээг шуурхай хийж, тухай бүрд нь хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сэргээж ажиллалаа. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19