Dark Light
Нийгэм | 2023-07-14

Үерийн эрсдэлтэй бүсэд нутаглаж буй 18 өрхөд яаралтай нүүх албан шаардлага хүргүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас Онгийн голын эрэг дагуу үерийн эрсдэлтэй газар нутаглаж буй 18 малчин өрхөд яаралтай нүүх албан шаардлага хүргүүлж нийт 102 иргэнд үер, усны ослоос урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмж өгч ажиллалаа.

Иргэд мэргэжлийн байгууллагын өгч буй заавар зөвлөмжийг дагаж үер, усны ослоос урьдчилан сэргийлж бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу амарч, хоноглохгүй байх, баталгаатай зам, гүүрээр зорчихыг ОНЦГОЙЛОН анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19