Dark Light
Нийгэм | 2023-07-14

Үүртийн тохойн замд автобус унажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатараас Найманнуурын аялалд явж байсан 11 хүнтэй автобус Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг Үүртийн тохойн замд шавар, шалбаагны улмаас унаж хажуулдсаныг сумын Онцгой комисс шуурхай ажиллан босголоо.

Зорчигч иргэдийг “Хашхан” жуулчны баазад хонуулж, бэртэлтэй нэг иргэнийг сумын эмнэлэгт хүргэсэн байна. Автобусыг босгоход Хужирт – Бат-Өлзий сумыг холбосон засмал замын ажлыг гүйцэтгэж байгаа “Мотор сервис” ХХК-ийн хамт олон туслалцаа үзүүлжээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19