Dark Light
Нийгэм | 2023-07-14

Үерийн үед иргэдэд өгөх зөвлөмж

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

- Хүн бүр хувийн ариун цэврийг сахих, гадуур явахдаа өмссөн гутал, гадуур хувцасаа солих, угааж цэвэрлэх

- Ундны усыг баталгаат газраас авах, заавал буцалгаж хэрэглэх

- Ил задгай булаг шандны ус, гар худгийн усыг хүнсэнд хэрэглэхгүй байх

- Үерийн усаар бохирлогдсон хүнсний бүтээгдэхүүнийг шууд устгах

- Үер болсон талбайд хүүхэд тоглуулахгүй байх, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй орхихгүй байх

- Аяга, таваг, хоолны хэрэгслийг зориулалтын угаагч бодисоор угаах, эсвэл 2%-ийн содын уусмалаар тогтмол угааж хэрэглэх, битүү шүүгээнд хадгалж ялаа болон бусад шавж бохирдуулахаас сэргийлэх

- Хоол хүнсийг заавал бүрэн болгож, буцалгаж хэрэглэх

- Шууд хэрэглэдэг жимс ногоог сайтар угаах, эсвэл хальсалж идэх

- Хоол бэлтгэх, хоол идэхийн өмнө, бие зассаны дараа, хүүхэд гадаа тоглосны дараа болон бохирлогдсон тухай бүрт гарыг савандаж угаах

- Өдөр тутмын цэвэрлэгээг тогтмол хийх, цэвэрлэгээ хийхдээ бээлий өмсөх, цэвэрлэгээний дараа гарын ариун цэврийг сахих

АНХААР

- Халдваргүйжүүлэх бодисыг хүүхдээс хол байлгах

- Хэт мэдрэг харшилтай бол халдваргүйжүүлэх бодисыг болгоомжтой хэрэглэх

- Халдваргүйжүүлэх бодисыг найруулахдаа үйлдвэрлэгчээс гаргасан зааврын дагуу найруулж хэрэглэх

- Халдваргүйжүүлэлт хийх явцад хамгаалах хувцас хэрэгслүүдийг бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байх /амны хаалт, нүүрний хаалт, бээлий зэргийг тайлахгүй, оролдохгүй байх. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19