Dark Light
Нийгэм | 2023-07-15

Б.Болортуяа Алтан медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Будапешт хотноо болж буй чөлөөт бөхийн Дэлхийн чансааны тэмцээнээс Монголын баг хоёрдахь алтан медалиа хүртлээ.

Олимп, дэлхийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Бат-Очирын Болортуяатай эмэгтэйчүүдийн 53 кг-ийн финалд энэ жингийн дэлхийн чансааг тэргүүлэгч, 2023 оны Пан-Америкийн аварга, 2021 оны U23 насны дэлхийн аварга Эквадорын Л.Иепес Гузман барилдах байсан ч дэвжээнд гарч ирээгүй юм.

Б.Болортуяа эхний тойрогт хийлж, улмаар Европийн хошой аварга Шведийн Э.Малмгренийг 4 минут 15 секундэд 10:0 оноогоор цэвэр, 2018 оны ДАШТ-ий хүрэл медальт Канадын Д.Вейкерийг 48 секундэд 10:0 оноогоор цэвэр, 2022 оны дэлхийн аварга АНУ-ын Д.Парришийг 2 минут 42 секундэд 13:2 оноогоор цэвэр ялаад байсан.

53 кг-ийн чансааг тэмцээний өмнөх байдлаар Л.Иепес Гузман тэргүүлж, Парриш 2-т, Малмгрен 4-т бичигдэж байв. Харин 3-т бичигдэж буй Б.Хуланг дотооддоо Б.Болортуяа давамгайлсан билээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19