Dark Light
Нийгэм | 2023-07-17

Ус ашигласны төлбөрөө төлдөггүй аж ахуйн нэгжүүдийн худгуудыг буулгана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Завхан аймагт ус ашигласны төлбөрөө төлдөггүй, зөвшөөрөлгүй худаг гаргасан аж ахуйн нэгжүүд олон байна. Эдгээр аж ахуйн нэгжүүд олон жил ус ашигласны төлбөрөө төлөлгүй явж ирсэн.  

Иймд Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр эдгээр газруудын судалгааг яаралтай гаргаж, усны төлбөрийг төлүүлдэг болох, зөвшөөрөлгүй барьсан худгуудыг буулгах ажлыг даруй хийж гүйцэтгэхийг Аймгийн БОАЖГ-ын дарга Б.Мөнхбатад, хяналт тавьж ажиллахыг ЗДТГ-ын Хууль эрхзүйн хэлтсийн дарга У.Батдаваа нарт үүрэг болголоо.

Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр холбогдох алба хаагчдад  үүрэг чиглэл өгөхдөө:

Монгол Улсад гэр хорооллын айл өрхүүд худгаас ус авахдаа, орон сууцанд амьдардаг айлууд болон аж ахуйн нэгжүүд байрны мөнгөө төлөхдөө усны төлбөрөө төлдөг. Гэтэл зарим нь олон жил ус ашигласны төлбөрөө төлөхгүй явсаар байхад Байгаль орчны газар яагаад ажлаа хийхгүй байна вэ? Хуулийн хэрэгжилтийг хангаж ажилла. Бүх хүн хуульд захирагдаж, тэгш шударга нөхцөлөөр хангагдах ёстой гэдгийг онцолж санууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19