Dark Light
Нийгэм | 2023-07-18

Хүчтэй салхины улмаас дээврийн төмөр хууларч 2 автомашин дээр унажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өвөрхангай аймгийн Хархорин суманд 7 сарын 17-ны өдрийн 16:00 цагт салхи 18-20 м/с хүрч барилгын төмөр дээвэр хууларч 2 автомашин дээр унасан тухай дуудлагыг 17:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 45 дугаар ангийн алба хаагчдыг очиход  15х20 метрийн хэмжээтэй барилгын төмөр дээвэр хууларч “Кроун-180” загварын суудлын автомашин, УАЗ-31512 загварын суудлын автомашин дээр унасан байсан тул 2 автомашиныг дээврийн төмөр дороос татаж гаргажээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19