Dark Light
Нийгэм | 2024-09-17

Зууны манлай уртын дуучин Ж.Дорждагвийн ойн хүндэтгэлийн тоглолт болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор, Монгол уртын дууны сонгодог уламжлалыг хойч үед өвлүүлэх гавьяат үйлийг бүтээж, шинэ цагийн соёл, урлагийн хөгжлийн түүхэнд тод мөрөө үлдээсэн, БНМАУ-ын алдарт гавьяат, зууны манлай эрэгтэй уртын дуучин Ж.Дорждагвийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан  хүндэтгэлийн тоглолт энэ сарын 23-ны өдрийн 14:00 цагт Соёлын төв өргөөнд болно.

Мөн “Дуртмал сайхан” уртын дуу дуулаачдын улсын уралдааны шилдгүүдийг шалгаруулан, шагнал гардуулах ёслол болох юм.  

Энэхүү тоглолтыг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, “Монголын уртын дууны холбоо” хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тасалбарыг www.event.mn сайтаар худалдаалж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10