БИЛГИЙН ТООЛЛЫН 6 2026.10.16 / БААСАН ГАРАГ
Намрын адаг шар нохой сарын Найман цагаан харагчин гахай өдөр
Үс засуулахад: Өнгө зүс сайжирна
Нар ургах, шингэх: 07:12–18:03
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Огторгуй
Аргын тооллын 10 сарын 16, Сугар гараг.
Билгийн тооллын 6, Гар одтой, харагчин гахай өдөр.
Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 7:12–18:03.
Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр ээ, эцгээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, няраxсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүстэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойд мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна.
Г.ГАНЦЭЦЭГ






Өдөр тутмын мэдээ




