Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-10-15

ЗАВХАН,ХӨВСГӨЛ,БУЛГАН,АРХАНГАЙН НУТГААР ЦАС ИХ ОРНО

СЭТГҮҮЛЧ | Г.ГАНЦЭЦЭГ
Image
5 хоногийн урьдчилсан мэдээ
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
15-16-нд шилжих шөнө Завханы зүүн, Хөвсгөл, Булганы нутаг, Архангайн хойд хэсгээр их цас орно.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 
16-нд нутгийн төв хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна. 
10-р сарын 15-ны 20 цагаас 10-р сарын 16-ны 20 цаг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан мэдээ: 
 
Хур тунадас: 15-16-нд шилжих шөнө Завхан, Хөвсгөл, Булганы ихэнх, Увсын зүүн, Ховд, Говь-Алтай, Архангай, Төв аймгийн хойд, Баянхонгор, Өвөрхангайн зарим, Сэлэнгэ, Өмнөговийн баруун сумдын нутгаар, 16-ны өдөр Ховд, Говь-Алтай, Дундговь, Өмнөговийн зарим, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн ихэнх, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-10.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүснэ.
Агаарын температур: Нутгийн баруун хэсгээр хүйтэрч шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Заг, Байдраг голын эхээр -13...-18 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -8...-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндий, Дарьгангын тал нутгаар +2...-3 градус, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -4...-9 градус, Их нууруудын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр +2...-3 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар +9...+14 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +15...+20 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0...-2 градус хүйтэн, өдөртөө +3...+5 градус дулаан байна.
 
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -4...-6 градус хүйтэн, өдөртөө +4...+6 градус дулаан байна.
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -5...-7 градус хүйтэн, өдөртөө +2...+4 градус дулаан байна.
 
2026 оны 10-р сарын 17-ноос 2026 оны 10-р сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
 
16-17-нд шилжих шөнө Ховд, Булганы өмнөд, Говь-Алтай, Төв аймгийн хойд, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Дундговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар, 17-нд Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Сүхбаатарын ихэнх сумдын нутгаар 0.0-10.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна, 17-18-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар, 18-ны өдөр Баян-Өлгийн өмнөд, Увс, Ховд, Архангайн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Завханы ихэнх сумдын нутгаар, 19-нд Увс, Завхан, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Дундговь, Өмнөговийн аймгийн зарим сумдын нутгаар, 20-нд Өмнөговь, Дорноговийн өмнөд, Төв аймгийн зүүн хойд сумдын нутгаар 0.0-1.0 мм ялимгүй нойтон цас, цас орно. Салхи 17-нд говь, тал, хээрийн нутгаар, 18-нд Алтайн уулархаг нутгаар, 19, 20-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Завхан, Заг-Байдраг голын эхээр -20...-25 градус, Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -12...-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...-5 градус, бусад нутгаар -6...-11 радус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -8...-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...+3 градус, бусад нутгаар -2…-7 градус хүйтэн байна.
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10