Dark Light
Урлаг соёл | 2025-06-11

"THE HU" ХАМТЛАГ БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ ТОГЛОЛТОО ХИЙНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хүннү рок  урсгалаар Дэлхийг байлдан дагуулж байгаа алдарт “The HU” хамтлагийн бүрэн хэмжээний тоглолтыг өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч  “Өнгүр буурч ХХК” нь АНУ-ын “WLVS” энтертайнмент компанитай гэрээ байгуулж Монгол Улсад цор ганц удаа тоглуулах албан ёсны эрхтэйгээр зохион байгуулахаар боллоо. Язгуур өв соёлоо дээдлэн ирсэн баруун түмний өв соёл, найрсаг зочломтгой ард түмэн, Сүрлэг өндөр уулсыг зорин очих  гадаад дотоодын жуулчид, аялагчид,  алслагдмал хязгаар нутагтаа суугаа ард түмэндээ зориулан дэлхийн стандартад нийцсэн анхны том шоу тоглолтыг  хийхээр боллоо. Баруун аймагтаа очиж эрчим энерги авч сүнсээ сэрээж дотоод хүнээ баярлуул Монголчуудаа Тоглолтын мэдээлэл авсан ОХУ, Казакстан, Халимаг, Тува, Шинжаань,  Өвөр Монголоос зорин ирэхээ мэдэгдэж тэсэн ядан хоног тоолон хүлээж суугаагаа илэрхийлж байгаа Хамаг Монгол анхан дүүсдээ ч гялаан баясаж байна.
 
Монгол түмний соёлыг олон улсад харуулж мэдрүүлж огшоож омогшуулж сүнсийг нь сэрээж яваа алдарт  “The HU “ хамтлагийн үнэнч фенүүдэд дахин шинэ хуудас нээснээр түүхэн үйл явдал болгож урлагаар дамжуулан Баруун Монголчуудын баатарлаг түүх соёлыг дэлхий дахинд түгээн алдаршуулж,  үндэсний эв нэгдлийг сэргээн бататгах, залууст өв соёлоороо омогшин бахархах урам өгөх, эх орноо хайрлах сэтгэлийн галын асаах том боломж олдлоо гэж харж байна.
 
Монголын хосгүй үнэт өв язгуур урлагийг орчин үеийн этник, рок хөгжмийн элементүүдтэй хослуулан Хүннү рок хөгжмийн шинэ урсгалыг бий болгон танигдан алдаршиж, өөрийн байр сууриа эзэгнэн дэлхийн хамтлагуудын рекордыг эвдэж эрэмбээрээ хоёрдугаарт жагсаж яваа “The HU” хамтлагийн бүрэн хэмжээний тоглолтыг Монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр баруун хязгаар, орон нутагт зохион байгуулж байгаагаараа ОНЦЛОГ болж байна.
 
Энэхүү тоглолтоор Залуу үеийнхэндээ урам зориг өгч тухайн бүс орон нутгийг сурталчлах, гадаад дотоодын жуулчдын урсгалыг татсан бүс нутгийн эдийн засгийг дэмжсэн өндөр түвшний тоглолтыг орон нутагт зохион байгуулах түүхэн үйл явдал болох болно… Энэ зуундаа марташгүй дурсамж бүтээж мөнхөлье.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14