Dark Light
Нийгэм | 2025-06-12

МАТАР: САЙН БОЛОМЖИЙГ БИТГИЙ АЛДААРАЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2025 оны зургадугаар сарын 13-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Харилцаа холбоонд таатай өдөр. Ажилдаа сайн анхаарч, сатааруулах оролдлогуудыг хараагүй мэт өнгөрөө. Хамтран ажиллагсад чинь танд сайхан хандана. Өнөөдөр жинхэнэ амьдралын анд нөхдөө олох магадлалтай. Ганц бие хүмүүс хайрттайгаа учрах магадлалтай. Амьдрал гарах өөрчлөлтөөс бүү ай. Энэ нь таны ирээдүйд гэрэл гэгээ авчирна.

Үхэр: Санхүүгийн бодит дэмжлэг үгүйлэгдэнэ. Албан тушаал ахих өрсөлдөөнд цохилт ирнэ. Бусдад буруугаа чихвэл эвгүй байдалд орно. Хэт улайралгүй, ойр зуурын ажил хий. Таны ашиг сонирхол бусдынхтай зөрчилдөж буй нь тодорхой энэ үед танд нөлөө бүхий танилын хүрээ гол тулгуур болно.

Ихэр: Өөрийн эрүүл мэнддээ анхааралтай хандаж, хийх үйлдэлдээ хянамгай бай. Энэ өдөр сайн оношлоогүй өвчнийг эмчлэх гээд хэрэггүй. Биеийн болон сэтгэл санааны байдлыг өргөх сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуул. Хайр дурлал болон гэр бүлийн харилцаанд тааламжтай өдөр болно.

Мэлхий: Таагүй зүйлийг хүлээн авч муу энерги хуримтлуулах хэрэггүй. Муу муухай хандсан газрыг зүгээр хаяад зугт. Өнөөдөр бүхнийг зохицуулах гэвэл таны эрч хүч уруудан доройтох болно. Хувийн харилцаагаа сайжруулах боломж гарна. Хайртай хүнтэйгээ зөрчилдсөн асуудлаа нааштай шийдвэл удахгүй бүх юм сайхан болно.

Арслан: Болгоомжлол дүүрэн өдөр. Аль болох тайван бай. Магадгүй та хэт сэтгэлийн хөөрөлтэй бол уур хилэнгээ сайн барь. Хууль хяналтын байгууллага болон дарга удирдлагатайгаа харьцах харилцаанд таагүй хүндрэл гарна. Таны үл итгэх байдал хайртай хүнээ гомдоох магадлалтай.

Охин: Нарийн мэргэжлийн хүмүүс чухал судалгаандаа ямар нэг хөндлөнгийн нөлөө орохыг зөвшөөрч болохгүй. Ажил хэрэгт олон төрлийн хүндрэл учирна. Алдаагаа зөн совингоороо мэдрэх боловч засахад хүнд байна. Ийм үед та оюун санаа болон бие махбодын тэнцвэрийг яаралтай олж авах хэрэгтэй болно. Элдэв хов живд орооцолдож, хүчээ дэмий бүү үр. Ямар ч хэцүү байсан зарим зүйлийг зүгээр л орхих сэтгэлийн тэнхээтэй бай.

Жинлүүр: Зугаацаж цэнгэх хүсэл төрөх боловч хэтрүүлэхээс болгоомжил. Таны ажил хэрэгт хэцүү байдал бий болно. Таньж мэдэхгүй хүнээс туслалцаа авах шаардлага гарна. Ухаалаг бас шийдэмгий байвал таныг ажлын амжилт хүлээж байна. Бусад асуудлаас илүү хувийн харилцаа таны санааг зовооно.

Хилэнц: Ажил хэргээ хянах хэрэгтэй. Ажил дээрх бага зэргийн асуудлыг ч сайн анхаар. Мэдээлэл их хэрэгтэй байх тул түүнийг олох олон арга замуудаас өөртөө тохирохыг зөв сонгох болон зөв дэглэмийг байнга мөрдөх нь чухал байна. Хөрөнгө мөнгөний асуудалтай тулгарсан бол бүхнийг шийдэх гэж яарах хэрэггүй.

Нум: Урьдчилан таамаглаагүй нөхцөл байдал үүсэж магадгүй. Төлөвлөсөн үр дүндээ хүрэхэд саад болж байгаа зүйлээс зайлсхий. Өнөөдөр үйл ажиллагаагаа аль болох олон хүний нүдэнд өртүүлэх хэрэггүй. Алдаан дээрээсээ бусдад олз болох үйлдэл бүү хий. Зарим төлөвлөгөө өөрчлөгдөнө. Түншүүдтэйгээ санал зөрөлдөж болзошгүй тул хянамгай бай.

Матар: Сайн боломжийг битгий алдаарай. Харин зарим мэдээлэл таны амьдралд төвөг удаж мэднэ. Гэр бүлийн уур амьсгал ширүүн болохоос сэргийлж чин сэтгэлээсээ ярилцах цаг гарга. Таны хувь заяанд алсдаа нөлөө үзүүлэх үйл явдал энэ өдөр болж болзошгүй. Өөрийн зөн билигт итгэж болно.

Хумх: Хичээл зүтгэлийнхээ үр дүнд шагнуулж магадгүй өдөр. Ихэнх хүмүүс амьдралын идэвх, сонирхол ихтэй байх болно. Нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломжийг ашигла. Ажил амралтыг зөв хослуулахгүй бол мэдрэлийн ядаргаанд орох магадлал бий болно. Хэт ядрах, толгой өвдөх зэрэгт хариу арга хэмжээ авах хэрэгтэй байна.

Загас: Өнөөдөр гэр бүлийн асуудал таныг зовооно. Үүнээс болж тэвчээргүй зан гаргаж, эргэн тойрныхонтойгоо зөрчилдөхөөс болгоомжил. Ажлын түншүүдтэйгээ энэ өдөр маргалдахаас зайлсхий. Өөрийн эрч хүчийг хэрэгтэй үед чухал хүмүүст л харуул. Холын хүнээс үг дуулах танд таатай байна. Мөн өөрийн үзэл бодлыг ч зөв илэрхийлэх нь чухал.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14