Dark Light
Нийгэм | 2025-06-20

СТАНДАРТ БОЛ АЮУЛГҮЙ АМЬДРАЛЫН БАТАЛГАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж гишүүдийн олонх дэмжлээ.
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дараах гол зохицуулалтыг тусгажээ.
Үүнд:
  • Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага стандартчиллын баримт бичгийг сонгон хэрэглэх зохицуулалтыг өөрчилж, стандартыг иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөхөөр;
  • Хуулийн зорилт, зарчим, нэр томьёог шинэчилж, стандартчилал, тохирлын үнэлгээний байгууллага, түүний тогтолцоо, салбар дундын уялдааг хангах зохицуулалтыг бусад хуульд нийцүүлэн томьёолсон;
  • Нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний актаар зохицуулж буй зарим харилцааг хуулийн төсөлд тусгаж, төрийн байгууллагын үйл ажиллагааны болон хяналт шалгалтын чиг үүрэг, энэхүү харилцаанд оролцогчдын эрх, үүргийг шинээр заасан;
  • Монгол Улсын хэмжээнд дагаж мөрдөх стандарт, техникийн зохицуулалтыг боловсруулах, хэлэлцүүлэх, батлах үйл явцыг тодорхой болгож олон талын оролцоог нэмэгдүүлэхэд анхаарсан;
  • Стандартын хэрэгжилтийг тодорхой хугацаанд үнэлж дүгнэх, стандартын баримт бичигт давтамжтай үзлэг хийх цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэчилж, сайжруулах талаар зохицуулсан;
  • Тохирлын үнэлгээний байгууллагуудыг бодлогоор дэмжих, эрх үүргийг тодорхой болгох, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, төрийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд тохирлын үнэлгээний үр дүнг ашиглах, хүлээн зөвшөөрөхөд чиглэсэн;
  • Худалдаан дахь тарифын бус саад тотгорыг арилгах хүрээнд стандарт, тохирлын үнэлгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөхөөр зохицуулсан;
  • Стандарт, техникийн зохицуулалтыг хэрэгжилтийн хяналтыг холбогдох эрх бүхий улсын байцаагч хэрэгжүүлэх, зах зээл дээрх болон Улсын хилээр орж ирж буй бараа бүтээгдэхүүн тохирлын баталгаатай эсэхэд хяналт тавих чиг үүргийг нарийвчлан тусгасан;
  • Стандарт, тохирлын үнэлгээний чиглэлээр мэдээллийн сан бүрдүүлж ашиглах, тохирлын баталгаатайгаар улсын хилээр нэвтрүүлсэн бараа, бүтээгдэхүүний мэдээллийг төрийн байгууллага хооронд мэдээллийн сан үүсгэж ашиглах зохицуулалтыг шинээр нэмсэн;
  • Чанар, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд иргэн, хуулийн этгээдийн эрх үүргийг тодорхой зааж, стандартын хэрэгжилтэд зөвхөн төрөөс хяналт тавих бус иргэн, үйлдвэрлэгч, нийлүүлэгч бүх талын оролцоог хангахаар зохицуулсан;
  • Сорьцын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх зохицуулалтыг тусгаж, төрийн хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх, хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих зэрэг олон талт хамтын ажиллагааны зохицуулалтыг тусгасан;
  • Стандартын байгууллагын орон нутгийн нэгжийн чиг үүргийг нэмэгдүүлж, төвлөрлийг сааруулах бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг тусгасан;
Стандарт бол аюулгүй амьдралын баталгаа, улс орны хөгжлийн хамгийн зөв гарц шийдэл юм.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14