БИЛГИЙН ТООЛЛЫН 26 /2025.06.21/ БЯМБА ГАРАГ
ЗУНЫ ТЭРГҮҮН ЦАГААГЧИН МОГОЙ САРЫН ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ТАХИА ӨДӨР
- Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
- Наран ургах, шингэх: 04.53-20.55
- Барилдлага:
- Шүтэн барилдлага:
- Суудал: Шороо
Аргын тооллын 6 сарын 21, Санчир гараг. Билгийн тооллын 26, Шийдэм одтой, цагаагчин тахиа өдөр. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.