Dark Light
Нийгэм | 2025-06-20

ҮХЭР: БОЛОМЖ ГАРВАЛ ЗУГААЛЖ ЦЭНГЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2025 оны зургаадугаар сарын 21-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Сайн найзууд болон гэр бүл тань гайхалтай тус дэм өгөх өдөр болно. Хувийн амьдрал сайжирна. Ажил хэргийн түншлэлд найрсаг, чин сэтгэлийн харьцаатай бай. Хамт олон тань таныг хүндэлж, танаар бахархана. Мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх боломж гарна. Хүссэн ур чадвараа эзэмш тэр хүн өндөр цалинтай ажилд томилогдох боломжтой болно.

Үхэр: Од эрхсийн нөлөөгөөр их ядарч, нойрмог байдалтай байна. Ажлын ачаалал ихтэй хүмүүс эргэн тойрныхоо янз бүрийн гомдол, хүсэлтэд дарагдах болно. Танд энэ байдлаас гарахад хүнд байх тул дотнын хүмүүсээсээ тусламж ав. Боломж гарвал зугаалж цэнгэ. Цагийг зугаатай өнгөрүүлбэл танд таашаал өгч, цаашдын ажил амжилттай бүтнэ.

Ихэр: Өөртөө тохироогүй ажлаар оролдох, нэгэнт боломжгүй зүйлийг авах зэрэг оролдлого гаргавал бусдын доог тохуу, уур уцаарыг хүргэхээс өөр ямар ч сайн зүйлд хүргэхгүй. Таны санаандгүй хэлсэн үг ч таагүй үр дагавартай байж магадгүй. Гэр бүлийн уур амьсгал амгалан тайван, нөхөрсөг байх боловч таны буруу үйлдлээс болоод ширүүн дориун болж ч мэднэ. Аль болох ганцаараа байхыг хичээ.

Мэлхий: Таны эргэн тойронд өрнөх үйл хэрэгт ямархуу байдлаар оролцох вэ гэдгээ шийдэх цаг иржээ. Эргэн тойрныхоо хүмүүсийг залхаахгүй байх шинэ дүр төрхийг сонгон авах шаардлагатай үе. Сайтар амрахын тулд чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөө. Үүний үр дүнд та ажилдаа түүртэн бухимдсан ч хурдан тайвширч, хэвийн байдалдаа буцан орно.

Арслан: Хувийн амьдралдаа өөрчлөлт хийхэд бэлэн бай. Ойр дотнын хүмүүс тань сэтгэл санааны дэмжлэг авах шаардлага гарна. Та өчүүхэн зүйл дээр ч мэдрэмжтэй байх хэрэгтэй болно. Зарим буруу бодлоо өөртөө үлдээх нь дээр байх. Өөрчлөлт, шинэчлэлийг амьдралдаа үе шаттай эхлүүл. Хууч өвчин таныг зовоож магадгүй.

Охин: Таныг ойлгож, итгэлийг тань даадаг хүмүүстэйгээ аль болох ойрхон бай. Бусад хүмүүстэй хяналттай харьц. Алдаа гаргавал амжилт таныг орхиж магадгүй. Олон бэрхшээл хамт олон эсвэл гэр бүлд үүссэн асуудлаас шалтгаална. Гэр бүлийн асуудлаа шийдэхийг бүхнээс өмнө тавь. Шаардлагатай бол золиос гаргах сэтгэлийн тэнхээтэй бай. Яарсан шийдвэр гаргах хэрэггүй.

Жинлүүр: Өнөөдөр мэдлэг чадвараа дээшлүүлэхийн тулд бүхий л боломжтой зүйлийг хий. Зарим нөхцөл байдал танд өөрийнхөө хэн гэдгийг илүү ойлгож авах боломж олгоно. Өөрийн дотоод дуу хоолойгоо сонс. Өөрийн хүсэж байгаа зүйлээ бодит эсэхийг тодорхойлох нь хожим юу хийхээ мэдэж авах боломж олгоно. Хууль дүрмийг зөрчвөл их эрсдэл авна. Ажил хэргээ хойшлуулсан бол нэг жигд хурдаар урагшлуулах нь ухаалаг хэрэг болно.

Хилэнц: Нийгэмд эзлэх нөлөө хүрээгээ тэлэх боломж олдоно. Шинэ танилуудтай болох сайхан боломж бий болно. Амралтынхаа өдрийг танд урам зориг өгч чадахуйц зугаатай зүйлсийг хийж өнгөрөө. Гэхдээ шаардлагатай бол өөрийн дургүй, байнга хойшлуулдаг зүйлээ хийж болно. Зугаа цэнгэл хөөсөн ч өөрийгөө зөнд нь хаяж болохгүй. Энэ үед хувийн асуудал тань бусдаас хамааралтай байж мэднэ.

Нум: Өнөөдөр илүү сонирхолтой ажлаа төлөвлө. Хувийн амьдрал болон ажлын үүрэг хариуцлагын алтан дунджийг ол. Өөрийн ойр дотнын хүрээлэлдээ хамгийн сайн найз, нөхөдтэйгөө энэ өдрийг өнгөрүүл. Бусдад зааж зөвлөх дуртай байх тул зохион байгуулах ажил танд зохино. Энэ нь таны урам зоригийг сэргээх болно.

Матар: Ойр дотнын хүмүүсийнхээ урмыг хугалахгүй байхыг хичээ. Та амьдралын буруу хэвшлээ ухамсартайгаар өөрчлөх хэрэгтэй. Өнөөдөр ажлынхаа арга барилаа эсвэл хамт олондоо хандах харьцаагаа өөрчлөх талаар бодож болох юм. Мөн улиг болсон хуучин харьцаагаа тасалж болно. Таны аливаа зүйлд үнэлэлт дүгнэлт хийх ур авьяас тодорно.

Хумх: Энэ өдрийг сэтгэлийн дотоод тэнцвэртэй байдлаа олж авахыг хичээн өнгөрүүлэх нь зүйтэй. Зарим үйл явдалд сэтгэл санаа тань бачимдах боловч удахгүй амьдралыг өөдрөгөөр харах болно гэдгийг од эрхэс амлаж байна. Харин ялихгүй зүйлд буулт хийх дургүй байгаагаас гэр бүлийн харьцаа муудаж мэднэ.

Загас: Найз нөхөдтэйгөө зугаацахад тодорхой хэмжээний зардал гарах боловч сэтгэлийн таашаал авах болно. Хайртай хүмүүс муудалцаж болзошгүй байна. Өнөөдөр зарим эрчүүд түргэн ууртай биеэ барих чадваргүй байна. Асуудлыг эвээр шийдэхгүй бол өөрөө эвгүй байдалд орно. Харилцан буулт хийхэд бэлэн бай. Амралтын өдөр сэтгэл зүйгээ амраах бясалгал хийх, цэвэр агаарт гарах зэрэг нь танд ихээхэн эрч хүч өгнө.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14