Dark Light
Нийгэм | 2025-06-20

ИХЭНХ НУТГААР ААГИМ ХАЛУУН ӨДРҮҮД ҮРГЭЛЖИЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 06 дугаар сарын 20-ноос 06 дугаар сарын 29-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
 
21-25-нд ихэнх нутгаар аагим халуун өдрүүд үргэлжилнэ.
 
Хур тунадас: 20, 21-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 22-нд Хангайн уулархаг нутгаар, 23-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд нутгийн төв хэсгээр, 27-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 
 
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 
 
Агаарын температур: Ихэнх нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө +6...+11 градус дулаан, өдөртөө +23...+28 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутаг болон Орхон Сэлэнгийн сав газраар шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +34...+39 градус, бусад нутгаар шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +28...+33 градус дулаан байна. 
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 23-нд бага зэргийн аадар бороо орно, дуу цахилгаантай. 
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
 
Агаарын температур: Шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +28...+33 градус дулаан байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23