Dark Light
Нийгэм | 2025-06-21

Г.ЗАНДАНШАТАР: ВАКЦИНЖУУЛАЛТДАА ИДЭВХТЭЙ ХАМРАГДАХЫГ УРИАЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Улаанбурхан өвчний нөхцөл байдалтай танилцахаар ХӨСҮТ-д ажиллалаа.

Энэ үеэр тэрбээр “Улаанбурхан өвчний дэгдэлт, нас баралт өндөр байна. Ковидоос 0.8 дахин өндөр тохиолдол нас барж буй нь санаа зовоож яаралтай арга хэмжээ авч, вакцинжуулалтыг эрс нэмэгдүүлэх шаардлагатай. Өвчлөл 9-14 насныхан дунд их байгаа. Ковидын үеийн вакцинжуулалт муу хийгдсэний нэг үр дүн гэж үзэж байна. Мөн Ковидоос хойш вакцинжуулалтад үл итгэх, худал мэдээлэл тараах явдал нэмэгдсэн нь вакцинжуулалтын хувийг багасгасан. Одоо улсын хэмжээнд 30 гаруйхан хувьтай байгаа нь Улаанбурхан өвчний дэгдэлтийн нэг шалтгаан болж байна. Ийм учраас ард иргэддээ дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Одоо наадам болно. Зуны хөл хөдөлгөөн, аялал зугаалгын улирал эхэлнэ. Хот хөдөөгүй хөдөлгөөн, контакт эрс нэмэгдэнэ. Энэ бол өвчлөлийн дэгдэлтийг нэмэгдүүлэх хүчин зүйл болж болзошгүй учраас вакцинжуулалтад идэвхтэй хамрагдаарай. Вакцин шинжлэх ухаанаар батлагдсан зүйл. Өвчлөлөөс урьдчилан сэргийлж, хүүхэд багачуудынхаа амь насыг хамгаалдаг. Энэ өвчнөөс ангижирчихсан улс орнууд зөндөө байгаа. Монгол Улс ч гэсэн ийм байсан. Ийм учраас улс орон даяар хэдийгээр хичээл сургууль завсарласан ч вакцинжуулалтыг улсын хэмжээнд зохион байгуулах үүрэг даалгаврыг сая өглөө. Улсын хэмжээнд аймаг, сум, дүүрэг, өрхийн эмнэлэгт хийгдэж байгаа вакцинжуулалтад өргөнөөр хамгаалахыг уриалж байна. Ингэж байж энэ зуны дэгдэлтийг няцааж, есдүгээр сарын 1-нд хичээл сургууль цуглахад энэ дэгдэлтийнхээ давлагааг зогсоочихсон, дахин хичээлийн шинэ жилд өвчлөлтэй холбоотой дэгдэлт гарахгүй, намар өвлийн томуугийн улиралтай давхцахгүй эрүүл энх байхын төлөө бүгдээрээ хичээн чармайж вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна" гэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14