Dark Light
Нийгэм | 2025-06-21

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТҮҮХЭН МУЗЕЙД 2630 ГАРУЙ ЭД, ЗҮЙЛС ДЭЛГЭГДЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Онцгой байдлын байгууллагын түүхт 21 жилийн ойн энэ өдөр Онцгой байдлын албаны түүхэн музей шинэчлэгдэж, үйл ажиллагаагаа эхлүүллээ.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ “Анх 2016 онд Онцгой байдлын байгууллагын үүсэл, хөгжил, түүхийн арвин баялаг эд өлгө, баримт материалыг цуглуулах, судлан шинжлэх, хадгалан хамгаалж хойч залуу үедээ өвлүүлэх,  олон нийтийн хүртээл болгох, залуу болон ахмад үеийн залгамж холбоог бэхжүүлэх зорилгоор Албаны музейг байгуулж байсан түүхтэй. Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, эх орноо хайрлан хамгаалах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэдэд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, боловсролыг олгох, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмрээ оруулах Онцгой байдлын албаны музейн дахин шинээр үйл ажиллагаагаа эхлүүлж байгаад талархлаа илэрхийлж, Онцгой байдлын байгууллагын 21 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэе” гэлээ. 
Тус музейд Онцгой байдлын байгууллага болон Улсын иргэний хамгаалалтын газар, Гал түймэртэй тэмцэх газар, Улсын нөөцийн газрын түүхэн замнал, анхдагч, гавьяат үйлстнүүдтэй холбоотой баримт, цөмийн зэвсгээс хамгаалах хэрэгсэл, багажууд, сургалтын материал, ном, сурах бичиг, гал сөнөөгчдийн хэрэглэж байсан сүх, хувцас, улсын нөөцөд хадгалагддаг бараа материалын дээж зэрэг 2630  гаруй эд өлгийн зүйлс үзмэрт дэлгэгдсэн байна.
Музей нь Онцгой байдлын албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэдэд эх орноо хайрлан хамгаалах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэдэд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, боловсролыг олгох, соён гэгээрүүлэх мэдлэг, мэдээллийг түгээх ач холбогдолтой юм. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14