Dark Light
Нийгэм | 2025-06-21

ТӨГСӨГЧИД ЦОЛ, ЭНГЭРИЙН ТЭМДЭГ, ДИПЛОМОО ГАРДАН АВЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Дотоод хэргийн их сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн төгсөлтийн үйл ажиллагаа Их жанжин Д.Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр боллоо. Ийнхүү цагдаа, дотоодын цэргийн байгууллагын захиалгаар Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийг 6 хөтөлбөрт 225 сонсогч суралцаж, амжилттай төгсөв. Энэхүү ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар, Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Стратеги, бодлого, инновац хөгжлийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Мөнхзул, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа М.Лувсандорж болон хүндэт зочин төлөөлөгч, сонсогч, суралцагч, эцэг эхчүүд хүрэлцэн ирсэн юм. Ийнхүү төгсөгчид улс орныхоо аюулгүй байдлыг хангах, ард иргэдийн амар тайван амьдралыг сахин хамгаалах үүрэг бүхий тусгай албанд эх орныхоо дөрвөн зүг найман зовхист томилогдон ажиллахад бэлэн боллоо.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14