Dark Light
Нийгэм | 2025-06-21

ИХЭР: ӨӨРИЙН ДОТООД ЧИН СЭТГЭЛИЙГ СОНС

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2025 оны зургаадугаар сарын 22-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Од эрхэс таныг найз нөхөд, санаа нэгтэй хүмүүстэй олон нийтийн үйл ажиллагаанд хамтран ажиллахад таатай нөлөө үзүүлнэ. Нийгмийн хөгжлийн төлөөх ажилд идэвхтэй оролцож, өөрийн дуу хоолойг бусдад хүргэ. Харин өнөөдөр ямар нэг хэрүүл маргаанд оролцох хэрэггүй. Учир нь таагүй үйл явдал танд ашиггүйгээр шийдэгдэнэ.

Үхэр: Энэ өдөр та өөрийгөө албаны болон амин хувийн ямар ч ажлаар дарах хэрэггүй. Ихэнх хүмүүс энэ үед урьдын алдаагаа давтаж магадгүй байна. Өмнөх сургамжийг насан туршдаа мартахгүй байх нь ирээдүйд хэрэгтэй. Олон хэрэггүй асуудлаар өөрийгөө дарах нь хайран цагийг дэмий үрж байгааг ойлго. Өөрийн дотоод сэтгэлийг сайн сонсоорой.

Ихэр: Тайван өдөр. Эрч хүч, эерэг энерги өгөх зүйлд цаг гарга. Наадаж наргиж байх үедээ хариуцлагатай үүрэг амлалт бүү ав. Гол нь чөлөөт цагийг үнэнч нөхөрлөлдөө зориулж буйгаа бусдадаа зөв ойлгуул. Бүх л чухал ажлаас татгалз. Өнөөдрийн хөгжилтэй байдал магадгүй хожмын сайн хамтын ажиллагааны үндсийг тавихад нөлөө үзүүлнэ. Өөрийн дотоод чин сэтгэлийг сонс.

Мэлхий: Зүрх сэтгэлийн дуудлагаа мэдэрч, цаашдын төлөвлөгөө гарга. Танд хэрэгцээ байсан ч зөвхөн мөнгөний төлөө ажиллах нь амьдралаа дэмий үрж буй хэрэг. Хэрэгцээгүй эд зүйл бүү худалдан ав. Мөн өөрийн үнэ цэнийг бүү хямдаар үнэл. Гэр бүлд тохиох бэрхшээлээс гарахад таны хүлээцтэй зан тусална.

Арслан: Хайртай хүмүүстээ заавал цаг гарга. Тэд таны мөрөөдлөө биелүүлэхэд тусална. Эсрэг хүйсийн хүнтэй харьцахад асуудал гарч мэднэ. Гэр бүлийнхэн эсвэл найз нөхөдтэйгөө муудалцахаас зайлсхий. Эрүүл ухаанаар бүгдийг бодож тунгаа. Хурц хоол, архи дарс хэтрүүлж хэрэглээд хэрэггүй.

Охин: Энэ өдөр биеийн хүчний ажил хийх болон нар салхинд гарч зугаалахад таатай байна. Өнгөрсөн амьдралын сайн сайхныг эргэн дурсахад таатай үе. Амьдрах эрч хүч тань нэмэгдэнэ. Мөн гэр орны ажил хэрэгт бүгд гар бие оролцвол хайртай хүмүүсээрээ бахархуулж чадна. Магтаал сайшаалд бүү хөөр. Зарим хүн атгаг санаа өвөрлөх магадлалтай.

Жинлүүр: Найзуудын нөхөрсөг харьцаа бэхэжнэ. Түнш болон ивээн тэтгэгчидтэйгээ харьцаагаа сайжруулах алхам хий. Хайртай хүмүүсийн хооронд үл ойлголцол үүснэ. Та буруу зүйл хийсэн бол уучлал гуй. Ганц бие хүмүүс хайр сэтгэлийн илэрхийлэл хүлээн авна. Хэт сэтгэлийн хөдөлгөөнөөс болж эрүүл мэнд муудахаас сэргийл.

Хилэнц: Гайхамшигт санаануудаа амьдралд хэрэгжүүлэх боломж гарна. Мөн өөрийн дуртай ажлаа хийхэд таатай өдөр. Та хайр сэтгэлдээ эргэлзэхгүй боловч энэ харилцаа нэлээд хүнд сорилтыг давах бололтой. Хувийн амьдрал хөрөнгө мөнгөний асуудлаас болж гомдолтой байх бололтой.

Нум: Хэрвээ хэн нэгэн тантай ярилцахыг хүсвэл бүү эргэлз. Дотнын найз болон итгэлтэй хамтрагчаа гомдоож мэдэх ч та зөв тайлбарлавал харилцан ойлголцоно. Гэр бүлийнхээ уур амьсгалыг сайхан болгох гэж хэдий их оролдоно төдий чинээ хосуудын харилцаа сайхан болно. Залуу хосуудын хайр дурлалын болзоо гайхалтай байна. Сайхан хайраас гүн гүнзгий таашаалыг авна.

Матар: Бусдын аз жаргалд чин сэтгэлээсээ талархаж сур. Эрүүл мэндээ хайрла. Хууч өвчин хүндэрч болзошгүй. Амьдрал дээр санаа бодол болон үйлдэл зөрөх асуудал олон гарна. Худал хуурмаг, түрэмгий үйлдлийн золиос болж болзошгүй тул нөхцөл байдлыг урьдчилан харж, түүнээс гарах хувилбарыг сонго.

Хумх: Санхүүгийн үйл ажиллагаа тааламжгүй байна. Өнөөдөр хий хоосон тооны араас хөөцөлдөлгүй, бодит бүтээлч ажил хийх хэрэгтэй байна. Гоо сайхны мэдрэмж өндөр байх тул харагдах байдлаасаа сэтгэлийн таашаал ав. Энэ өдөр та дур булаам байх болно. Ганц бие хүмүүс амьдралаа өөрчлөх зоригтой алхам хий.

Загас: Өнөөдөр хэрэгцээтэй эд зүйлс худалдан авахад таатай байна. Хууч өвчнөө эмчлүүлэхэд үр дүнтэй. Харин хувийн харилцаанд итгэлцэл чухал цаг үе иржээ. Ямар нэг тааламжтай харилцаа холбоо тогтоох боломж гарна. Холоос ирсэн зочин таны амьдралд тийм ч таатай нөлөө үзүүлэхгүй бололтой. Зарим ажлаа хойшлуул.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14