"The MongolZ" багийн хувьд дэлхийн аваргын гуравдугаар шатнаас шууд урилгаар оролцох болсон нь тэдний олон улсын .. тогтвортой амжилт үзүүлж буйг харуулж байна.
Харин "Chinggis Warriors" багийн хувьд "MRQ Asia" тэмцээнд түрүүлснээр нэгдүгээр шатнаас оролцох эрхээ авч чадсан юм.
Ингэснээр анх удаа Монгол Улсаас хоёр баг CS2 төрлийн дэлхийн хамгийн том тэмцээнд зэрэгцэн оролцож, эх орныхоо нэрийг олон улсын тавцанд мандуулах түүхэн боломж бүрдээд байна.