Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдсан “Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн Төв аймгийн Зуун мод хотын Өв соёлын цогцолборт боллоо.
“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулагдсан тус тэмцээнд 19-70 насны, 21 аймгийн 100 гаруй тамирчид оролцон, малч ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа уралдуулж өрсөлдлөө.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сүүлийн шатны тэмцээнийг үзэн сонирхож, тэргүүн байранд шалгарсан тамирчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит дурсгалын цом, батламж, тууз, мөнгөн шагналыг гардуулав. Мөн цахилгаан хайчны мэргэшсэн түвшний ялагч 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн эзэн болж буй юм.
Тэргүүн байранд:
- Гар хайчны төрөлд Говь-Алтай аймгийн Дарви сумын тамирчин Шагдарсүрэнгийн Батмагнай,
- Цахилгаан хайчны анхан шатны төрөлд Архангай аймгийн Цэнхэр сумын тамирчин Чулуунбатын Азбаяр,
- Цахилгаан хайчны мэргэшсэн шатны төрөлд Архангай аймгийн Хотонт сумын тамирчин Э.Баасандорж
Дэд байранд:
- Гар хайчны төрөлд Төв аймгийн Баянхангай сумын тамирчин Гантөрийн Ганбаяр,
- Цахилгаан хайчны анхан шатны төрөлд Архангай аймгийн Цэнхэр сумын тамирчин Гантөмөрийн Болд-Эрдэнэ,
- Цахилгаан хайчны мэргэшсэн шатны төрөлд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын тамирчин Лхагвасүрэнгийн Сэрэнбүдээ
Гурав дугаар байранд:
- Гар хайчны төрөлд Өвөрхангай аймгийн Хужирт сумын тамирчин Жамъяаны Цэрэндорж,
- Цахилгаан хайчны анхан шатны төрөлд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын тамирчин Жаргалын Баяртөгс,
- Цахилгаан хайчны мэргэшсэн шатны төрөлд Архангай аймгийн Батцэнгэл сумын тамирчин Г.Мягмар-Очир
Тусгай байранд:
- Гар хайчны төрөлд Дорнод аймгийн Баян-Уул сумын тамирчин Батболдын Лхагвадорж,
- Цахилгаан хайчны анхан шатны төрөлд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын тамирчин Эрдэнэболдын Баасанцэрэн,
- Цахилгаан хайчны мэргэшсэн шатны төрөлд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын тамирчин Дорждэрэмийн Цэнд-аюуш нар шалгарлаа.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд Австрали, Шинэ Зеланд улсын найман мэргэжилтэн, монголын малчин, эрдэмтэн судлаачдын төлөөллүүд багтаж байна.
Мөн энэхүү арга хэмжээний үеэр ноос, ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, загварын үзүүлбэр, шагайн харваа, сурын харваа, ноос томнох, хонь ноослогчид дуулж байна зэрэг тэмцээн уралдаан зохион байгуулагдав.