Азийн наадмыг сурталчлах, үзэл санааг таниулах “Fun Run” буюу Хөгжөөнт гүйлтийн цуврал арга хэмжээ маргааш Үндэсний цэцэрлэгт цэцэрлэгт хүрээлэнд болно.
Энэхүү үйл ажиллагааг “Олимпын өдөр”-ийг угтан зохион байгуулж буйгаар онцлогтой. Тус үйл ажиллагааны хэвлэлийн бага хурал өнөөдөр “Олимпик хаус”-т болж МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э. Бадар-Ууган, Азийн олимпын зөвлөлийн, Үндэсний олимпын хороодын харилцаа, хөгжлийн хөтөлбөр хариуцсан захирал Виссам Тркмани, тус зөвлөлийн хэвлэл мэдээлэл хариуцсан захирал Жинс Жоу Жиан, “Айчи Нагояаю”-2026 Азийн наадмын зохион байгуулах хорооны дэд захирал Ясухиро Иномата, мэргэжилтэн Кана Такахиши нарын зочид оролцлоо.