BLAST.tv Austin Major 2025 тэмцээний Vitality багийн эсрэг өнөөдөр шөнийн 03:30 цагт болох Grand Final Bo3 тоглолтыг 2700 хүний суудалтай мөсөн өргөөнд үзүүлнэ.
Тоглолт мөсөн өргөөгийн Jumbotron дэлгэцээр гарна. Тоглолтын дүрсийг BLAST-ийн Монгол дахь шууд дамжуулалтын эрхийг эзэмшигч ESN-ий албан ёсны зөвшөөрөлтэйгөөр гаргана.
Анхаарах зүйл: Насанд хүрээгүй бол заавал асран хамгаалагчийн хамт ирэх шаардлагатай.
Тасалбар үнэгүй. Халуун, хүйтэн уух зүйлс арена дотор худалдаалагдана.