Dark Light
Нийгэм | 2025-06-22

ЗАГАС: ЗАЛУУ ХҮМҮҮСТ ШИНЭ АЖИЛД ОРОХ БОЛОМЖ ГАРНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны зургадугаар сарын 23-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ажлын ачааллаасаа болж ядрах тул бусдын санаа бодлыг хүлээн авах чадвар дутагдана. Гадаад орчны нөлөөнөөс болж бусадтай муудалцана. Амьдралын эрч хүчээ хувийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд зориулах нь таатай байна. Амьдралын хэв маягаа хэрхэн өөрчлөхөд сайн анхаар.
 
Үхэр: Өнөөдөр шинэ чиглэлд ажиллах хүсэл сонирхлоо ажил хэрэг болгоход тохиромжгүй байна. Мөн ажил мэргэжлийн чухал асуудлыг найрын ширээний ард бүү хэлэлц. Мөнгө санхүүгийн асуудал дээр анхааралтай байвал орлого тань удахгүй өсөн нэмэгдэх болно. Болгоомжгүй байвал хамгийн ашигтай санал ч гэсэн эцэст нь таагүй явдалд хүргэж мэднэ.
 
Ихэр: Өнөөдөр амлалтаа заавал биелүүлэх гэж хүчлэх хэрэггүй. Өвдөж болзошгүй тул дээд зэргийн анхаарал болгоомж шаардлагатай. Гэр бүлийн хэн нэгэн таны сэтгэлийг гонсойлгож мэднэ. Эсвэл мөнгө санхүүгийн тооцоонд алдаа гарч болзошгүй байна. Тулгамдсан асуудлаа хурдан шийдэхгүй бол таны сэтгэл улам шаналах болно.
 
Мэлхий: Эрч хүч сулавтар байна. Сайн амарч өөртөө санаа тавихгүй бол өвдөж болзошгүй. Гэр бүлийн асуудалд санаачилга болон хариуцлагыг өөртөө ав. Хүүхдийн хүмүүжилтэй холбоотой асуудлыг сайн анхаарах ёстой болжээ. Од эрхэс таны бодол санаанд шинэлэг нөлөө ихээр тусгаж байгааг анхаарч байхыг зөвлөж байна.
 
Арслан: Олон нийттэй харьцах бол болгоомжтой бай. Тэвчээртэй байхгүй бол энэ өдрийн сөрөг хандлагыг даван туулж чадахгүй. Хэт ширүүн зан ааш бусдаас өөрийгөө тусгаарлагдахад хүргэж болзошгүй. Нээлттэй байвал цаашид олон зүйлийг хамтран бүтээх хүнтэй танилцах үйл явдал болно. Таны яаруу, өөртөө итгэлгүй байдал бодол санаагаа хэрэгжүүлэхэд саад болно.
 
Охин: Эерэг хүмүүс л аливаа таагүй хандлагыг үл тоож магадгүй. Гэхдээ зөрүүд, ёс зүйгүй байдал танд нэлээд бэрхшээл авчирна. Өмнөхөөсөө илүү тэвчих хэрэгтэй гэдгийг сана. Ухаалаг, хүлээцтэй байвал бүх зүйл сайнаар эргэнэ. Аливаа маргааныг таны ухаалаг зөв үгс намжаана. Цаг нь болохоор бодсон санаснаа айлгүй хийх хэрэгтэй.
 
Жинлүүр: Өнөөдөр анхаарал болгоомжтой байж онцын шаардлага байхгүй бол гадуур гарах хэрэггүй. Өөрийн эрх ашиг, сонирхлоо зөв өнцгөөс хамгаалах аргаа олох цаг үе. Таны үйл ажиллагаанд ямар нэг хязгаарлалт тавих гэсэн оролдлого мэдрэгдэнэ. Бусадтай бүү муудалц. Томоохон ажил хэрэг эхлэх гэж буй хүмүүс бүх зүйлийг нягтлан судал.
 
Хилэнц: Хамтрагч нартайгаа харилцаа холбоогоо бэхжүүлэхэд сайн. Хэн нэгэнд сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хүсвэл хэрэгтэй зүйлийг нь бэлэглэ. Гэр бүл, хань үр хүүхдэдээ сайн анхаарал тавихаа бүү март. Хайртай хүндээ илүү их анхаарал халамж тавь.
 
Нум: Ойр дотнын хүнтэйгээ муудалцаж магадгүй. Хэрүүл маргаанаас сайн үр дүн гарахгүй тул биеэ барих хэрэгтэй. Зарим асуудлыг чимээгүй, зөнд нь орхи. Таны зөн мэдрэмж зөв шийдвэр гаргахад тусална. Ялихгүй зүйлээр оролдож, цагаа хий битгий үр. Уран бүтээлч хүмүүст өвөрмөц санаа төрнө.
 
Матар: Уран бүтээлч хүмүүс олны талархлыг хүлээнэ. Мөн санхүүгийн ажлыг төлөвлөх болон ажил хэргийн гэрээ байгуулахад тохиромжтой үе. Эгзэгтэй үеийг давж гарах үйл ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэх ёстойг дотоод мэдрэмж, зөн билиг тань хэлж өгнө. Таны хурц мэдрэмж, зохион байгуулах авьяас тодрох болно.
 
Хумх: Ухаалаг хүмүүстэй танилцах боломжийг бүү алд. Ахимаг насны, туршлага сайтай хүнээс зөвлөгөө авбал өмнөх асуудлаа шийдэхэд хялбар байх болно. Сэтгэл хөдлөлөөр аливааг хийж болохгүй. Хуучны гомдлоо дотроо тээж, өш хонзон санах хэрэггүй. Зөв өөрчлөлт хийж чадах эсэх нь зөвхөн танаас хамаарна. Өөрийн хүч, боломждоо хамгийн их итгэ.
 
Загас: Залуу хүмүүст шинэ ажилд орох боломж гарна. Өмнөх бүтэлгүйтсэн ажил хэрэг болон төлөвлөгөөнүүдэд харамсаад хэрэггүй. Өнөөдөр ихэнх хүмүүс сайхан сэтгэлтэй байх тул нөхөрлөлд итгэж бусдад шударга хандана. Өөрийн хувь заяанд талархаж, ажил хэргээ өөрчлөн зохион байгуул.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14