Dark Light
Нийгэм | 2025-06-22

MONGOLZ-ЫН ТОГЛОЛТЫГ ТӨВ ТАЛБАЙ, ПАРКТ ШУУД ДАМЖУУЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
BLAST.tv Austin Major 2025 тэмцээнд Vitality багийн эсрэг Mongolz өнөө шөнө 03:30 цагт Grand Final Bo3 тоглолтоо хийнэ.
Хотын дарга Х.Нямбаатар Сүхбаатарын талбай болон Үндэсний соёл амралтын хүрээлэнд шууд дамжуулалтаар тус тоглолтыг үзүүлэхээр болсноо мэдээлэв.
Тэрбээр "АНУ-ын Аустин хотод болж буй CS-2 Major тэмцээнд манай The Mongolz баг өнөө өглөө Бразилын Pain багтай өрсөлдөж, финалд шалгарсан. Тус тэмцээний түүхэнд аваргын төлөө шалгарсан анхны Ази баг болсон тэд маань зургадугаар сарын 22-23-нд шилжих шөнө 03:30 цагаас Vitality багийн эсрэг цомын төлөө өрсөлдөнө. Уг тоглолтыг Сүхбаатарын талбай болон Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Happy park”-д шууд дамжуулан үзүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна.
НЗДТГ-ын зүгээс цахим спортыг дэмжих, хөгжүүлэх хүрээнд Монголын И-Спортын холбоотой хамтран "Nomadic Masters" олон улсын тэмцээнийг 2 удаа зохион байгуулсан. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдгийг энэ ташрамд дуулгая.
Үзвэрийн үеэр согтууруулах ундаа хэрэглэхгүй, бусдадаа хүндэтгэлтэй хандахыг залуустаа уриалж байна" гэв.
Ингээд тус тоглолтыг Дархан-Уул аймаг, Ховд аймаг, Мөсөн өргөө, Zaisan Hill зэрэг газруудад шууд дамжуулан үзүүлэхээр болоод байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14