Austin Major 2025-ын финалын тоглолтод "The MongolZ" баг Vitality багтай тулалдаж, 2:1 харьцаагаарт хоёрдугаар байрт орлоо. Монгол залуус испортоор дэлхийг байлдан дагуулж, цэнгэлдэх дүүргэж байхад, энд монголчууд орон даяар тэднийг уухайлан дэмжлээ.

Тус тэмцээнд Азийн багаас хамгийн анх финалдсан, мөн хамгийн залуу бүрэлдэхүүнтэй баг болж шинэ түүх бичлээ. Одоогийн The MongolZ-ын цөм болох bLitz, Techno, mzinho, 910, Senzu 2023 онд баг болон бүрджээ. Эдгээр 5 тоглогчдын дундаж нас 20.7 байгаа нь топ багуудтай харьцуулахад маш залууд тооцогдоно. Тус бүрэлдэхүүн 2023 оны арваннэгдүгээр сард дэлхийн чансааны 50-д бичигдэж байсан ч, үүнээс хойш ердөө 1.6 жилийн дотор 42 орчим тэмцээнээс 1.3 /ам.доллар/ саяын орлого олж, өдгөө дэлхийд тавд бичигдэж байна. Азийн анхдагч The MongolZ нь Азийн хамгийн анхны дэлхийн ТОП-10 дотор багтсан, S-Tier тэмцээнд түрүүлсэн болон Major тэмцээний хасагдах шатанд тоглосон баг юм.

Энэ жилийн 1.3 /ам.доллар/ саяын шагналын сантай “BLAST.tv Austin Major 2025”-д The MongolZ баг гуравдугаар шатнаас урилгаар оролцсон ба хэсгийн шатанд 3:2 гэсэн амжилттайгаар шөвгийн наймд үлдсэн. Хэсгийн сүүлийн тоглолтод G2 багийг буулган авч, хоёр дахь map дээр Senzu Major-н тоглолтын үндсэн болон нэмэлт цагт 56 kill хийж рекорд тогтоосон билээ. Тэд урьд шөнө финалын тоглолтоо хийж, эхний map-д 13:5-аар хожсон. Харин сүүлийн map-д хожигдсон. Ийнхүү тэд “BLAST.tv Austin Major 2025” тэмцээний хоёрдугаар байрыг эзэллээ.
Тэдний өрсөлдөгч Vitality баг 2025 он гарснаас хойш нийтдээ 39 тоглолт тоглоход ердөө хоёр удаа л хожигдсон, нийт долоон тэмцээнд орсноос зургаан тэмцээний цомыг нь өргөсөн дэлхийн чансааны нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа хүчтэй баг. Тэдэнтэй эн тэнцүү өрсөлдсөн Монгол залуус шинэ түүхийн эзэд байлаа.
