2025 оны 6 дугаар сарын 18-ны байдлаар хөрсний 0-20, 0-50 см гүн дэх чийгийн нөөц буудай болон уриншийн талбайн хувьд Увсын Баруунтуруун, Өвөрхангайн Хархорин, Булганы Сэлэнгэ, Сэлэнгийн Цагааннуур, Ерөөд хангалттай, Хөвсгөлийн Тариалан, Сэлэнгийн Орхонтуул, Төвийн Эрдэнэсант, Дорнодын Халхголд дунд зэрэг, Төвийн Угтаалцайдам, Сэлэнгийн Баянгол, Орхон, Дархан-Уулын Хонгорын Цайдам, 6-р бригад, Алтангадасын талбайнууд, Хэнтийн Гурванбаянд хангалтгүй байна. Төмсний талбайн хувьд Архангайн Төвшрүүлэх, Өвөрхангайн Хархорин, Төвийн Баянчандмань, Угтаалцайдам, Сэлэнгийн Баянгол, Мандал, Хэнтийн Өндөрхаан, Дорнодын Чойбалсанд хангалттай, Төвийн Жаргалант, Сүхбаатарын Баруун-Уртад дунд зэрэг, Дархан-Уулын Хонгорын Алтангадасын талбай, Дорнодын Баян-Уулд хангалтгүй байна.
Эх сурвалж
| УЦУОШГ
|