Dark Light
Нийгэм | 2025-06-23

26, 27, 29-НД ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 06 дугаар сарын 23-наас 07 дугаар сарын 02-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
 
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар аагим халуун өдрүүд үргэлжлэх тул наршилт болон гэнэтийн дуу цахилгаантай түр зуурын аадар бороо, аянга, цахилгаан, нөөлөг салхи, мөндрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
 
Хур тунадас: 23-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 24, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 
 
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 
 
Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө +6...+11 градус дулаан, өдөртөө +22...+27 градус, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +34...+39 градус, бусад нутгаар шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +27...+32 градус дулаан байна. 26,27-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 26, 27, 29-нд аадар бороо орно, дуу цахилгаантай. 
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
 
Агаарын температур: Шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +27...+32 градус дулаан байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00