Dark Light
Нийгэм | 2025-06-23

Г.ГАНТУЯА: ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН ХАМГААЛАЛТАД ЭЕШ-ЫН ДААЛГАВРЫГ БОЛОВСРУУЛДАГ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Боловсролын Үнэлгээний төвөөс элсэлтийн шалгалт болон багшийн гүйцэтгэлийн үнэлгээний талаар мэдээлэл хийлээ.
Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Гантуяа: ЭЕШ-2025 зургадугаар сарын 18-21-ний өдрийн хооронд дөрвөн өдөр боллоо. Нийт 43318 шалгуулагч орсон. Үүнээс 20500 нь эрэгтэй, 22000 эмэгтэй шалгуулагч байна. Орон нутагт 21000, Улаанбаатар хотод 21000 хүүхэд шалгуулсан. ЭЕШ-ыг зохион байгуулахтай холбоотойгоор улс даяар 3000 орчим багш ажилласан. Багийн ахлагч, сэдэв хариуцагч, шууд засагч, хянагч багшийн ахлагч, хянагч багш, зохион байгуулагч, эмч, үйлчлэгч, цагдаа гэсэн өргөн бүрэлдэхүүнтэй элсэлтийн шалгалтад ажилладаг. Элсэлтийн шалгалтыг 2006 оноос эхлэн уламжлалт нэг процессын дагуу нэг аргачлалаар явуулж ирсэн. Элсэлтийн шалгалтын даалгаврыг боловсруулдаг хүмүүсээ бид постолж буюу интернэт орчноос таслаад, тагнуул, цагдаагийн хамгаалалтад боловсруулдаг. Даалгавраа дараа нь бид Тагнуулын байгууллагын тусламжтай орон нутагт түгээдэг. Энэ жил даалгавар задарсан асуудал гараагүй. Амжилттай зохион байгуулагдсан. Дараагийн том ажиллагаа орон даяар элсэлтийн шалгалтаа авах процесс явагддаг. Нийт 21 аймаг, есөн дүүргээр шалгалт авсан. Үндэсний хэмжээнд нийт 50 шалгалтын төвөөр авсан. Элсэлтийн шалгалтын дүн оноог дүйцүүлдэг. Олон улстай дүйцүүлнэ гэсэн үг. Үүнээс 3661 хүүхэд дүн оноогоо дүйцүүлсэн. 2025 онд нийт 10 хичээлээр шалгуулагчид шалгалт өгөхөд түүхийн хичээлээр анхны дундаж оноо 43.6 байсан бол 2024 онд 41.2 байсан. Англи хэл дээр анхны дундаж оноо 35.3 байсан бол 2024 онд 35.7 байсан. Химийн хичээлээр энэ онд 32.9, өмнөх онд 25.3 байв. Газар зүй 56.7, өмнөх онд 44, нийгэм судлал 2025 онд 36.1, өмнөх онд 43, биологи 2025 онд 34 оноо, 2024 онд 46 оноо, математик 2025 онд 20 оноо, 2024 онд 24 оноо, физик 36.6, өмнөх онд 34.6, орос хэл энэ онд 66.4, өмнөх онд 64, монгол хэл 42, 2024 онд 38 оноо тус тус байжээ. 10 хичээлээр 800 оноо авсан шалгуулагчид нийгэм судлал 2024 онд 31 байсан бол энэ жил 39 болсон. Математик 31 байсан бол 38 болсон. 2025 онд 800 оноо авсан нийт шалгуулагч 171.    
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14