Боловсролын Үнэлгээний төвөөс элсэлтийн шалгалт болон багшийн гүйцэтгэлийн үнэлгээний талаар мэдээлэл хийлээ.
Боловсролын үнэлгээний төвийн Даалгаврын үнэлгээний сангийн хэлтсийн дарга С.Гэндэнжамц: Элсэлтийн шалгалт явагдаад дууссаны дараа элсэлтийн шалгалтын материал хүнд байлаа, элсэлтийн шалгалт бидний бэлтгэж байсан агуулгатай тохирсонгүй гэх мэт шүүмжлэл багш, сурагчдын зүгээс гардаг. Үүн дээр тайлбар өгье. Элсэлтийн шалгалт нь өөрөө уралдаант шалгалт. Хүүхдүүдийг уралдуулж, эрэмбэлж, жагсаах зорилготой. Шалгалт зорилгоосоо хамаараад янз бүр байдаг. Оношлох шалгалт гэвэл ямар зорилготой яаж хийгддэг, стандарт түвшний биелэлтийг хангасан шалгалт ямар байх ёстой, ийм уралдаант эрэмбэлэх шалгалт ямар байдаг зэрэг тодорхой зорилгоосоо хамаараад авч байгаа арга хэрэгсэл, хэрэглэж байгаа түлс зэрэг нь ялгаатай хийгддэг. Уралдаант шалгалтад хамгийн нэгдүгээрт тавигдах шаардлага тухайн хүүхдийн авьяас, мэдлэг, ур чадварыг тодорхой хэмжээнд эрэмбэлж, жагсааж түүнийгээ гаргаж ирэх боломж нөхцөлөөр хангаж өгөх зайлшгүй шаардлагатай байдаг. Элсэлтийн шалгалт өөрөө уралдуулах зорилготой уралдаант шалгалт. Тухайн хүүхэд би энд шалгалт өгч байгаа хүүхдүүдээс хамгийн сайн шүү гэдгийг харуулах ёстой. Тэгж байж хамгийн өндөр оноог авч, хамгийн сайн сургуульд хүссэн мэргэжлээрээ элсэж орох боломж нь нээгддэг. Агуулга яаж боловсруулагддаг вэ гэхээр сургалтын үндэсний хөтөлбөр байгаа. Тэр мэдлэг чадвараа тухайн хүүхэд эзэмшсэн үү, үгүй юу гэдгийг сургалтын хөтөлбөрөө барьж сэдэв даалгаврууд боловсруулагддаг. Сэдэв даалгавар боловсруулагч нарыг тодорхой шалгуурын дагуу авдаг. Ингэхдээ нэг хичээл дээр гурван хүн ажилладаг. Хоёр хүн элсэлтийн шалгалтынхаа материалыг боловсруулна. Жишээ нь, математикийн хичээлийн даалгавар боловсруулахад хоёр хүн ажилладаг бол нэг нь хөндлөнгийн экспертээр ажиллана. Ингээд гурван хүн маань тодорхой нийгмийн сошиал орчноос тусгаарлагдан хараа хяналтад ажилладаг. Сургалтын хөтөлбөрийн агуулга дээр суралцахуйн зорилтууд гэж байдаг. Ямар зорилтод хүрэх ёстой вэ, энэ зорилтдоо хүрсэн эсэхийг бид яаж үнэлж, хэмжээсжүүлэх вэ гэдэг дээр элсэлтийн шалгалтын агуулга төвлөрдөг гэж ойлгож болно. Элсэлтийн шалгалтын үр дүнг сая танилцууллаа. Үүн дээр агуулга хүнд байна гэдгийг хамгийн эхэнд авч үзэх хүчин зүйл нь өмнөх оны үзүүлэлтээс хэт доогуур байгаа тохиолдолд элсэлтийн шалгалт хүнд байгааг тодорхойлдог. Тэгэхээр үр дүнгээр ойролцоо утгуудыг харуулж байгаа. Манай элсэлтийн шалгалтын даалгаврууд стандартчилагдсан, найдвар, тохирч гэдэг зүйлийг нэлээд хангаж боловсруулагдаж явдаг. Мөн элсэлтийн шалгалт хүнд болж байгаа гэдгийн дараагийн зүйл нь ямар агуулгаар авна гэсэн тэр агуулгаасаа зөрж ирсэн тохиолдолд хүнд болох зүйл ажиглагддаг. Үүнийг манайх яаж шийддэг вэ гэхээр хураангуй үнэлгээний нарийвчилсан төлөвлөгөө гаргадаг. Энэ төлөвлөгөөг багш нар шалгуулагчдад 2-3, 4 сарын өмнө мэдэгддэг. Элсэлтийн шалгалтад 6-12 дугаар бүх агуулга ордог. Үүнийг бүгдийг нь нэг шалгалтад багтаах боломжгүй. Иймд ямар агуулгыг оруулах вэ гэдгийг сонгож blue bread гэдэг зүйлийг ажиллуулдаг. Хураангуй болон дэлгэрэнгүй blue bread гэсэн хоёр төрөлтэй. Хураангуй blue bread нээлттэй тавигддаг. Дэлгэрэнгүй blue bread нь шалгалтад орохоор сонгогдоод, цагдаагийн хяналтад ороод, нийгмээс тусгаарлагдсан үед нь тэдгээр хүмүүстээ дэлгэрэнгүй blue bread-ээ өгдөг. Үүнд ямар хугацаанд, хэдэн онооны, хэдэн даалгавар, ямар төрлийн даалгавар орох вэ гэдэг нь дэлгэрэнгүй тавигдана. Математик дээр 40 даалгавар өгвөл 36 нь сонгох даалгавар байна. Энэ нь 78 оноотой. Задгай 4 даалгавар орно. Тэр нь үлдсэн 28 оноо нь шүү гэдэг зүйл нь тавигдана. Ямар бүлэг сэдвээс ямар хүндрэлийн түвшинтэй даалгавар орж ирэх вэ гэдэг нь мөн тодорхой тавигддаг. Боловсролын салбарт танин мэдэхүйн зургаан түвшин гэж байдаг. Түүгээр хүндрэлээ тохируулж явдаг. Сэргээн санах түвшний гэдэг хөнгөн гэсэн үг. Түүнээс авхуулаад анализ хийх, дүгнэлт хийх, бүтээх түвшний гээд өндөр түвшин рүүгээ явдаг. Уралдаант шалгалт хөнгөнөөсөө хүнд түвшний бүх даалгаврууд орох шаардлагатай байдаг. Хэт хөнгөн даалгавар өгвөл бүх хүүхдүүд шалгалтдаа өндөр оноо авна. Хэт хүнд даалгаврууд өгвөл хүүхдүүд шалгалтдаа хангалтгүй оноо авна. Үүнээсээ болоод эрэмбэлэгдэж чадахгүй.