Dark Light
Нийгэм | 2025-06-23

НИЙТ НУТГААР ХУУРАЙШИЛ НЭН ИХ ЗЭРЭГТЭЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2025 оны зургаадугаар сар гарсаар хур тунадас бага орж, аагим халуун өдрүүд үргэлжилсээр байгаа нь хуурайшил ихсэх гол нөхцөлийг бүрдүүлж буй юм.

2025 оны 6 дугаар сарын 8-ны байдлаар хөрсний 0-20, 0-50 см гүн дэх чийгийн нөөц буудай болон уриншын талбайн хувьд Өвөрхангайн Хархорин, Булганы Сэлэнгэ, Сэлэнгийн Цагааннуур, Ерөө, Дорнодын Халхгол, Увсын Баруунтуруунд хангалттай, Сэлэнгийн Орхонтуул, Төвийн Эрдэнэсантад дунд зэрэг, Хөвсгөлийн Тариалан, Сэлэнгийн Баянгол, Орхон, Дархан-Уулын Хонгорын Цайдам, 6-р бригад, Алтангадасын талбайнууд, Төвийн Угтаалцайдам, Хэнтийн Гурванбаянд хангалтгүй байна.

Төмсний талбайн хувьд Архангайн Төвшрүүлэх, Өвөрхангайн Хархорин, Төвийн Баянчандманьд хангалттай, Сэлэнгийн Баянгол, Мандал, Хэнтийн Өндөрхаан, Дорнодын Чойбалсанд дунд зэрэг, Дархан-Уулын Хонгорын Алтангадасын талбай, Төвийн Угтаалцайдам, Жаргалант, Дорнодын Онон, Сүхбаатарын Баруун-Уртад хангалтгүй байна.

Иймд аялал зугаалга, агаар салхинд гарах зэргээр зорчихдоо чүдэнз, татсан гал, цог, нурмыг бүрэн унтрааж болзошгүй ой хээрийн түймрээс сэргийлэхийг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна.

Эх сурвалж | УЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14