Dark Light
Нийгэм | 2025-06-23

Э.БАТБАЯР: УСНЫ ОСЛЫН ДУУДЛАГА 30 ХУВИАР НЭМЭГДСЭН

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Нийслэлийн Онцгой байдлын газраас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. 
НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Э.Батбаяр: Нийслэлийн хэмжээнд 2025 он гарсаар объектын гал түймрийн 1551, шар өвсний түймрийн 270, ой хээрийн түймрийн 4, аюулт үзэгдэл ослын 94, усны ослын 7 дуудлага мэдээллээр онцгой байдлын байгууллага болон холбогдох мэргэжлийн байгууллагууд ажиллаж хор уршгийг арилгах ажиллагааг шуурхай зохион байгуулан ажиллалаа. Дээрх тоон мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад усны ослын дуудлага 30 хувиар нэмэгдсэн. Объектын болон ой хээрийн түймэр нэлээд хувиар өссөн. Техникийн холбогдолтой ослын дуудлага 60 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байна. 
Сүүлийн үед болж буй хэт халалтын улмаас Улаанбаатар хотыг тойрсон гол ус, нуур цөөрөм рүү иргэд ихээр явж байна. Голын эрэг дээр сэрүүцэхдээ архи согтууруулах ундаа хэрэглэх, амралтын өдрүүдэд гэр бүлээрээ аялж зугаалах үеэр усны ослын дуудлага мэдээлэл маш ихээр нэмэгдсэн. Нийслэлийн хэмжээнд 2025 гарсаар 5 иргэн усны ослоор амиа алдсан. Өнгөрсөн онд нийт 4 иргэн усны ослоор нас барсан байдаг. Гэтэл энэ оны эхний 6 сарын байдлаар 5 иргэн усны ослоор амиа алдаад байна. Энэ нь цаг агаартай холбоотой. Өнгөрсөн онд бороо хур элбэг, гол үертэй байсан учраас иргэд гол ус руу явах нь бага байсан. Энэ жил халалт ихтэй, хуурайшилттай байна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар гол усны ослоос сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж байна. энэхүү нэгдсэн арга хэмжээг онцгой байдлын байгууллага, цагдаагийн байгууллага дүүргүүдийн Гэр бүл хүүхэд хөгжлийн газраас хамтран зохион байгуулж байгаа. 
Иймд иргэд усны ослоос сэргийлэх, голын эрэг дагуу амарч зугаалах үедээ архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг НОБГ-аас анхааруулж байна. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14