Боловсролын сайд П.Наранбаяраас тодрууллаа.
-ЭЕШ-тай холбоотой олон шүүмжлэл байна. Хөтөлбөрт байхгүй олон асуулт асуусан гэх. Ямар стандартаар эдгээр асуултуудыг оруулсан юм бэ?
-Боловсролын үнэлгээний төв үүн дээр ажилладаг мэргэжлийн байгууллага. Энэ байгууллага өөрийнхөө Blue bread дээр тулгуурлаад агуулгаа яаж зохиосон гэх мэтээр бүгдийг нь ил тавьчихсан байгаа. Түүнийг хараарай. Жил жилд нэг иймэрхүү хэл ам гардаг. Энэ жил энэхүү асуудал их байгаа 41 мянган хүүхэд шалгалт өгсөн. Алтан гахай жилийн хүүхдүүд. Агуулга дээр солонгос жүжигчний нэртэй юм ирлээ гэдгийг би өөрөө харсан. Нийгмийн ухааны шалгалт дээр байна. Тэр нь юу гэхээр нэг эх өгч байгаа юм. Энэ нь ийм нэртэй, тэр нь тийм ажил хариуцсан гээд. Доорх асуулт нь аль нь ямар ажил хариуцсаныг уншаад ойлгосноороо холбож хариултыг өгнө үү гэж өөрөөр хэлбэл логик уялдаа холбоог харахыг зорьсон асуулт байх жишээтэй. Тэтгэврийн асуудлыг хөндсөн асуулт 10 дугаар ангийн сурах бичгийн 69 дүгээр нүүрт байна. Үзэх ёстой агуулга дотор байна. Төрийн үйлчилгээний бие даасан байгууллага БҮТ нь 2014 оноос хойш тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллага. Энэ байгууллага энэ ажлыг гардаж хийгээд өнөөдөр бүх тайлбараа өгсөн.
-Энэ байгууллагын томилгоо анхаарал татаж байна л даа. Танай намаас сонгуульд оролцоод ялагдсан хүнийг томилсон байгаа шүү дээ?
-Өмнөх дарга Ганбат нь маш туршлагатай сайн дарга. Олон жил ажилласан. Эрүүл мэнд болон хувийн шалтгаанаа дурдаад өргөдлөө өөрөө яаманд өгсөн. Тэр хүнийг өргөдлөө өгөөд явахад ганц хоёр хүн ажлаасаа гарсан. Тэр хүний багийг тараагаагүй. Бусад хүмүүс нь хэвийн ажлаа хийж байгаа.
-Тэр хүнийг ямар шалгуураа томилсон юм бэ?
-БҮТ нь төрийн захиргааны байгууллага биш. Төрийн үйлчилгээний байгууллага. Тиймээс төрийн захиргааны албан тавьдаг шалгалт, шалгуурыг тавьдаггүй. Хоёрдугаарт, ажлын байранд тавигдах шаардлага гэж байдаг. Үүнийгээ хангасан хүн. Өөрөө Мобиком корпорацад олон жил ажилласан. Менежер хийж байсан туршлагатай. IT-ийн мэргэжил шаарддаг. Энэ IT мэргэжлээ эзэмшчихсэн.
-Салбарын хүн байж болоогүй юм уу. Яагаад заавал Мобикомд ажиллаж байсан хүнийг томилсон юм бэ?
-Бусад хэлтсийн дарга нар Гэндэнжамц гэх мэт хүмүүс бүгд боловсролын салбарын хүмүүс. Тэр хүмүүс яг мэргэжлийнхээ ажлыг хийгээд явж байгаа.
-Өгсөн харандаа баллуур нь асуудалтай байсан гэсэн. Үүнийг ямар компаниас авдаг юм бэ?
-Харандаа баллуурын асуудлыг тодруулсан. Ер нь төсвөөс гаргана. Тэгээд шалгалтын хураамжаас гаргана. Шалгалтын хураамж нь Сангийн яамны төсөвт ороод, тэндээсээ санхүүжүүлээд явдаг. Харандаа баллуурыг жил жилдээ бэлддэг. Зөөлөн балтай байх ёстой. Машин уншихад саад болохгүй, В2 гэж заасан стандарттай. Түүнд нь яг тааруулж авсан юм байна лээ. Хэрвээ харандаанд асуудал гарсан бол шалгагч багшид хандаж болно. Бүгд нөөцтэй орсон байгаа. Шууд байран дээр нь сольж өгөх ёстой. Баллуурыг ч мөн сольж өгнө. Шалгалтын дараа энэ тухайд албан ёсоор өгсөн өргөдөл алга байна.
-Хүүхдийн эрхийг зөрчсөн, бүртгэгдсэн тохиолдол бий юу?
-БҮТ өнөөдөр хэлж байна лээ. Гар утас оруулаад хуулж бичээд байсан гэж. Бидэнд мэдээлснээр 7 тийм тохиолдол гарсан байна. Зарим тохиолдолд хаалга дөхөөд яарч байна гээд гүйгээд ороход нь бүрэн шалгаж амжаагүй тохиолдлууд гарсан. Нэг хүүхэд гутлынхаа уланд утсаа нуугаад орсон байна лээ. Өргөдөл хүлээж авах хугацаа эхэлсэн явж байгаа. Өнөөдрийн байдлаар 20 арай хүрэхгүй өргөдөл ирсэн гэж би сонссон. Нүдэн дээр нь машин уншаад тэр дор нь хариуг нь гаргачхаж байгаа учраас ямар нэгэн асуудал гардаггүй.