Dark Light
Нийгэм | 2025-06-23

ХОНЬ НООСЛОГЧДЫН УЛСЫН АНХДУГААР ТЭМЦЭЭН БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Алтан хайч-2025" хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн Төв аймгийн Зуунмод хотноо Өв соёлын өргөө цогцолборт амжилттай болж өндөрлөлөө.
“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулагдсан тус тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчид оролцож, малч ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа уралдуулан өрсөлдлөө.
Төв аймаг "Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт"-ийн хүрээнд 2023 оноос эхлэн Эрдэнэ суман дахь Эрдэнэ политехник коллежийг түшиглэн цахилгаан хайчаар хонь ноослох /явуулын/ ажлыг эхлүүлж Share Mongolia ТББ-тай хамтран Шинэ Зеланд улсын сайн туршлагыг нэвтрүүлэн сургагч багш нарыг бэлтгэж, өнгөрсөн онд 6 суманд тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгсөн билээ.
 
 
 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14